Бүжигчид, нугараачид
Бий биелгээ нь Монгол үндэстний эрт дээр үеэс уламжлан ирсэн язгуур урлагийн нэг юм. Бий биелгээний тухай Монголын Нууц Товчоонд өгүүлсэн байдаг. Язгуур бүжгийн урлаг нь нүүдлийн соёл уламжлал, зан үйлтэй нягт уялдаатай үүсч, хөгжиж ирсэн. Бий биелгээ нь нүүдлийн ахуйд суурилан үүсч, монгол гэрт хийгддэг байсан тул нүүр, харцны хувирал, мөр гар, цээжний хөдөлгөөн давамгайлдаг.