Цамын бүжиг

Цамын бүжиг

Цамын бүжиг

Цамын бүжиг нь шашны бүжгийн нэг төрөл бөгөөд дотроо олон төрөл байдаг. Манай чуулга хүрээ цамын төрөл болох жахар цамын дэгээр бүжиглэдэг. Жахар цамд дараах төрлүүд орно.

  • Цагаан өвгөн: Лусын эзэн, баяр баясгаланг түгээгч, нас уртасгагч, буян жаргал хайрлагч бэлэгдэлтэй.
  • Дамдинчойжоо: Эрлэг номуун хааны бэлэгдэл бөгөөд хүний сайн мууг ялган салгаж, шудрага ёс сахиулах бэлэгдэлтэй мөн гадны гай, зовлонг арилгах төвшитгөх, энхийг тогтоох бэлэгдэлтэй.
  • Жамсран: Хортон дайсныг байнга ялж байхын бэлэгдэл
  • Шинага: Хүний сэтгэл оюуныг гийгүүлж, зөв сайхан явуулахын бэлэгдэлтэй.
  • Гонгор: Эд хөрөнгийг арвижуулж , идээ будааг арвитгах бэлэгдэлтэй
  • Шива, махэ: Аливаа хүн амьтаны гоо үзэсгэлэн, хүч чадлын бэлэгдэл