Монгол ардын богинын дуу
Монгол үндэстэн бүр өөрийн гэсэн өвөрмөц ардын дууны өвийг агуулдаг. Аялгууны зохиомж, айзам хэмжээний хувьд урт барилтгүй, мөчлөг өгүүлбэртэй ардын дууг богинын дуу гэнэ. Богинын дууг уламжлалт болон хүрээ гэсэн үндсэн хоёр төрөлд хуваадаг. Уламжлалт төрөл нь байгаль орон нутаг, мал ахуйн сэдэвтэй байдаг бол хүрээ дуунууд нь илүү суурин амьдрал, хүрээ соёлын сэдэвтэй байдаг.